Showing posts with label Миний орчуулсан кинонууд. Show all posts
Showing posts with label Миний орчуулсан кинонууд. Show all posts

Saturday, April 27, 2013

"Нигүүлслийн карт" буюу "The grace card" кино

Бид үл уучлалын хүлээсэн дор байхад ямар харанхуй амьдрал биднийг хүлж байдгийг, мөн бид уучлах үед, бидний амьдралд гэрэл гэгээ хэрхэн орж ирдэг гэдгийг харуулсан гоё кино. 


Энэ киног анхааралтай үзвэл гол дүрийн цагдаа залуугийн дотор буй гашуун үндсийг харж болно. 


Эцэст нь тэр уучилснаар хэрхэн өөр хүн болж хувирч байгааг энэхүү киноноос харах боломжтой. 


Бусдын уучлал өөр хэн нэгэнд хэрхэн нөлөөлж буйг харж болно.




Та ч бас өөрийн амьдралдаа энэ гайхамшгийг мэдрээрэй. 
Төгс уучлал Есүсээс ирдэг. 




Трэйлэр үзэх-watch trailer

"Христийн зовлон" буюу "The passion of the Christ" кино

Христийн зовлон буюу The passion of the Christ кино нь Мел Гибсон-ны бүтээл бөгөөд, энэхүү кино нь Есүс Христийг загалмайд цовдлогдон нас бараад амилсан Эзэн гэдгийг харуулсан билээ.

  Мел Гибсоны хувийн амьдралыг харвал гэр бүлийн хувьд тийм ч амжилттай нэгэн биш ажээ. Гэхдээ түүнийг сайн аав гэж ярьдаг юм байна лээ. Хэдий тийм ч, тэрээр энэхүү киногоороо Есүс Хрсистийн бидний төлөөх зовлон, тэвчээр, хайрыг сэтгэлдээ мэдрээд зогсохгүй, бусдад ч мэдрүүлж чадсан юм.

  Миний хувьд үзэх дуртай хэсэг бол хамгийн сүүлд Есүс амилаад босоод явж байгаа хэсэг.

  Киногоо Монгол хадмал орчуулгатайгаар үзнэ үү.
The Passion of the Christ- бүтэн үзэх.

Friday, April 19, 2013

"Зэвсэгтэй номлогч" кино



Сем Чилдерс гэдэг пасторын бодит амьдрал дээр тулгуурлан хийгдсэн энэ кино - Уганда, Суданд болж байгаа зэвсэгт мөргөлдөөнд хүүхдүүд хэрхэн дайны золиос болж байгаа тухай, хүүхдүүдийг хамгаалахаар үйлчлэн байгаа америк пасторын тухай сонирхолтой, өрөвдөлтэй, аймшигтай түүхийг өгүүлдэг.

Friday, September 21, 2012

"End of the spear" кино-Үзэн ядалт ба уучлал



End of the spear киноны трэйлэр


End of the spear-кино бүтэн үзэх

End of the spear хэмээх энэхүү кино нь бодит түүхээс сэдэвлэсэн бөгөөд сайн мэдээний хүчээр, уучлалын хүчээр хэрхэн индиан омог өөрчлөгдөж байгааг харуулдаг.
Энэ сайн мэдээ бол уучлалын сайн мэдээ юм. Бурхан Өөрийн Хүүгээрээ дамжуулан биднийг уучилж, бидэнтэй эвлэрсэн юм.
Энэхүү кинонд Ваодани хэмээх омогт гинжин тойрог шиг бие биенийгээ алж, өшөө хонзонгоо авдаг бичигдээгүй хууль байдаг бөгөөд тэрхүү эцэс төгсгөлгүй мэт өшөө авалт, үзэн ядалтыг Есүсийн сайн мэдээ өөрчилж чадсан юм. Тэрхүү сайн мэдээ бол Бурхан биднийг уучилсан гэдэг сайн мэдээ юм.
Хэрхэн яаж уучилсан юм бэ?
Өөрийн хайртай хүү болох Есүс Христийн үхлээр биднийг сольж авсан юм.
Бурхан намайг тэгтлээ их хайрласан байхад би өөрийн үзэн ядалт гомдол хорслоороо Есүсийн үхлийг үнэгүйдүүлж байжээ гэдгээ нэгэн өдөр ухаарсан юм. Есүсийн үхэл дэндүү үнэ цэнэтэй байсан. Харин би түүнийг нь өөрийн үзэн ядалт, гомдлоороо үнэгүйдүүлж байжээ. Бид үзэн ядах үедээ Есүсийн үхлийг үнэгүйдүүлдэг. Түүний үхлийг дэмий хоосон зүйл байлгахгүй байцгаая.
Сэтгэл дотроо үзэн ядалт тээж явдаг хүн бол Есүс Христийн үхлийн учир шалтгааныг хараахан ойлгож ухаараагүй хүн гэсэн үг. 




Би багаасаа л үзэн ядалтаар дүүрэн өссөн юм. Тэр үед зурагтаар Оросын олон ангит "Баригдашгүй өшөө авагчид" гэдэг кино гардаг байлаа. Тэр кинонд би нугасгүй дуртай. Кинон дээр гардаг хэдэн залуус сайн үйлсийн төлөө өшөө авдаг байсан болохоор би багаасаа л өшөө авалт гэдэг сайн зүйл гэж боддог байсан юм. Анх библээс "Дайснаа хайрла" гэдэг үгийг уншаад ерөөсөө ойлгож чадахгүй байсан. Яагаад гэвэл миний ой тойнд бууж ирэхгүй байсан юм. Яахаараа дайснаа хайрладаг байнаа? Байж боломгүй юм бичих юмаа. гэж бодно. Харин Есүс л намайг өөрчилсөн. Түүний үхэл, Түүний сайн мэдээ нь намайг өөрчилсөн юм.
Түүнтэй адил Есүсийн сайн мэдээг хэлэхээр ирсэн залууг алж, түүний үхлээр дамжуулан нэгэн индиан омог өөрчлөгдсөн энэ гайхалтай киног үзэж сонирхоорой.

Friday, August 31, 2012

Гайхалтай нэгэн кино!!! Courageous








Дээрх 2 линкийн аль нэгээр нь ороод "Courageous" буюу "Эр зоригтой"  хэмээх киног үзээрэй. Миний орчуулсан кино байгаа. Энэ кинонд хүнд юм бодогдуулахаар их олон зүйл гардаг. 


Эцэг хүний үүрэг хариуцлага, уучлал, үнэнч шударга байдал, гэр бүлийн үнэ цэнэ, халуун дулаан уур амьсгал, сэтгэлийн шарх, христ итгэлийн амьдралыг харуулж өгсөн байгаа.




 Хэдийгээр тэд бүгдээрээ эцэг хүн боловч хэрхэн шийдвэр гарган амьдрахыг та энэ киноноос хараарай.


 Үр хүүхдээ үл хайхардаг байсан боловч түүнийгээ ухааран өөрчлөгдөх эцэг хүн.


 Үр хүүхэд гэдэг Бурханаас өгсөн бэлэг гэдгийг ойлгон, түүнийг нандигнан хайрлах, асран халамжлах эцэг хүн.


 Хэдийгээр эцгийн хайрыг авч чадаагүй ч түүнийг уучлан, харин өөрийн үр хүүхдээ хайрлах эцэг хүн. 


 Үр хүүхдээ хайрлан, тэдэнд өөрсдийг нь үнэ цэнэтэй гэдгийг ойлгуулж харьцах эцэг хүн. 


 Бурханы өмнө болон гэр бүлийнхээ өмнө хариуцлагатайгаар үнэнч шударга хандах эцэг хүн. 




 Эсвэл зөвхөн өөрийн болон өнөөдрийн эрх ашгийн төлөө үр хүүхдийнхээ зүрх сэтгэлд, амьдралд нь шарх үлдээх эцэг хүн. 


 Та ч бас сонголт шийдвэрээ гаргаарай. 


Үр хүүхдийнхээ зүрх сэтгэл, амьдралыг та аварч, өөрчилж чадна. 


Таны шийдвэр, таны сонголт таны болон таны үр хүүхдийн ирээдүйг өөрчлөх болно.