Saturday, April 27, 2013

"Нигүүлслийн карт" буюу "The grace card" кино

Бид үл уучлалын хүлээсэн дор байхад ямар харанхуй амьдрал биднийг хүлж байдгийг, мөн бид уучлах үед, бидний амьдралд гэрэл гэгээ хэрхэн орж ирдэг гэдгийг харуулсан гоё кино. 


Энэ киног анхааралтай үзвэл гол дүрийн цагдаа залуугийн дотор буй гашуун үндсийг харж болно. 


Эцэст нь тэр уучилснаар хэрхэн өөр хүн болж хувирч байгааг энэхүү киноноос харах боломжтой. 


Бусдын уучлал өөр хэн нэгэнд хэрхэн нөлөөлж буйг харж болно.




Та ч бас өөрийн амьдралдаа энэ гайхамшгийг мэдрээрэй. 
Төгс уучлал Есүсээс ирдэг. 




Трэйлэр үзэх-watch trailer

"Христийн зовлон" буюу "The passion of the Christ" кино

Христийн зовлон буюу The passion of the Christ кино нь Мел Гибсон-ны бүтээл бөгөөд, энэхүү кино нь Есүс Христийг загалмайд цовдлогдон нас бараад амилсан Эзэн гэдгийг харуулсан билээ.

  Мел Гибсоны хувийн амьдралыг харвал гэр бүлийн хувьд тийм ч амжилттай нэгэн биш ажээ. Гэхдээ түүнийг сайн аав гэж ярьдаг юм байна лээ. Хэдий тийм ч, тэрээр энэхүү киногоороо Есүс Хрсистийн бидний төлөөх зовлон, тэвчээр, хайрыг сэтгэлдээ мэдрээд зогсохгүй, бусдад ч мэдрүүлж чадсан юм.

  Миний хувьд үзэх дуртай хэсэг бол хамгийн сүүлд Есүс амилаад босоод явж байгаа хэсэг.

  Киногоо Монгол хадмал орчуулгатайгаар үзнэ үү.
The Passion of the Christ- бүтэн үзэх.

Friday, April 19, 2013

"Зэвсэгтэй номлогч" кино



Сем Чилдерс гэдэг пасторын бодит амьдрал дээр тулгуурлан хийгдсэн энэ кино - Уганда, Суданд болж байгаа зэвсэгт мөргөлдөөнд хүүхдүүд хэрхэн дайны золиос болж байгаа тухай, хүүхдүүдийг хамгаалахаар үйлчлэн байгаа америк пасторын тухай сонирхолтой, өрөвдөлтэй, аймшигтай түүхийг өгүүлдэг.

Wednesday, April 3, 2013

Интровертуудын талаар экстравертуудын мэдэх ёстой 7 зүйл "мөн эсрэгээр"

Интроверт найзынхаа талаар экстравертуудын мэдэх ёстой 7 зүйл

1. Бидэнд ганцаараа байх цаг хэрэгтэй байдаг. Үүнийг хүндээр тусгаж авах хэрэггүй. 
2. Бид дуугүй сууж байна гэдэг хэн нэгнийг шүүмжилж байгаа хэрэг биш. Бид зүгээр л дуугүй сууж экстравертуудын үйл хөдлөлийг харж хөгжиж суудаг. 
3. Хэрвээ бид хөгжилтэй байна гэж хэлвэл жинхнээсээ хөгжилтэй байна гэсэн үг. Хэдий та нарт тэгж харагдахгүй байгаа ч гэсэн. 
4. Хэрэв бид үдэшлэгээс эрт яваад өгвөл ядарсны шинж. Дургүйдээ, таалагдахгүй байгаадаа биш. Олон хүмүүстэй харьцахад биднээс их хүч шаарддаг.
5. Биднийг яриулахыг хүсч байгаа бол бидэнд хугацаа өг. Бусдаас давж гарахын тулд бид тэмцдэггүй. Боломж олгохгүй бол дуугаа хураан суудаг. 
6. Бид ганцаардмал биш. Бид шилэмтгий. Биднийг байгаагаар минь хүлээн авдаг хүмүүст бид үнэнч байж чаддаг. 
7. Юу ч биш гэхдээ утас. 




Экстраверт найзынхаа талаар интровертуудын мэдэх ёстой 7 зүйл

1. Интровертуудын талаар тайлбарлаж өгөхөөс нааш экстравертууд тэднийг ойлгохгүй. 
2. Экстравертууд таныг задлаж, чөлөөтэй байлгах гэсэн оролдлого нь таныг залхаах гэсэн ямар ч санаагүй байдаг. 
3. Экстравертууд маш их ярьдаг. Гэхдээ тоо чанарт саад учруулахгүй. Хэрэв тэдний яриаг тэвчээртэй сонсох юм бол сайн, хэрэгтэй зүйлс олон байдаг. 
4. Экстравертууд бидэнд танихгүй хүнтэй нөхөрсөгөөр яриа өрнүүлэх, хэнтэй ч яриа нийлдэг байх чадварт сургаж чадна. Энэ хэрэгтэй чадвар шүү.
5. Тэд хүний бодлыг уншихдаа маруухан. Ямар нэгэн битүү санааг барьж авахдаа муу. Хэлэх гэснээ тэдэнд шууд хэл. 
6. Үдэшлэг дээр тэд чиргүүлтэй машин л гэсэн үг. Таныг чирээд явж чадна. Гэхдээ өөрөө өөрийгөө жолоодох ёстой. 
7. Интроверт шиг экстравертууд дотроо олон янз байдаг. Экстравертууд ч гэсэн хааяа чимээгүй болдог. 

setgel.org-оос авав. 

Экстравертууд болон интровертуудын талаарх ташаа ойлголтууд

Экстравертууд, интровертууд бие биенийхээ талаар буруу ойлголттой байдаг нь ажиглагддаг. Аль нэг нь "сайн", "илүү дээр", "муу" гэсэн зүйл байхгүй. Тиймээс буруу ойлголтуудаа засах хэрэгтэй. Ингэснээр та нөгөө хүнээ илүү ойлгох, бие биенээ нөхөж чадна.

Экстравертуудын талаарх интровертуудын 7 буруу ойлголт:

1. Экстравертууд  бүгд дуу ихтэй, шуугилдсан байдаг. 
Үгүй, үгүй, бас дахин үгүй. Олон интровертууд ингэж хэлж байхыг сонсож байсан байх. Тэдний энэ ойлголтыг үгүйсгэж байна. Тэдний энэ  байдал нь мөн чанар нь биш. Зүгээр л хэв маяг нь.
2. Экстравертууд интровертууд шиг бүтээлч биш. 
Энэ бол салддаггүй буруу ойлголт. Бүтээлч чанар өөрөө өөртөө төвлөрөх үед явагддаг. Харин интровертууд ийм орон зайд илүү их хугацаа зарцуулдаг. Гэхдээ экстравертууд ч гэсэн ингэж төвлөрч чадна. Заримдаа гадаад орчинтой харилцах үед бүтээлч чанар өсөх тохиолдол ч байдаг. 
3. Экстравертууд ганцаараа цагийг өнгөрөөхөөс айдаг. 
Зарим нь ингэж боддог ч бүгд тийм биш юм. Сэтгэлийн зовиураасаа салахын тулд экстравертуудад ч гэсэн ганцаараа байх цагийг гаргах хэрэгтэй болдог. Гэхдээ тэд ийм байдалд ороход их хугацаа зарцуулдаг. 
4. Экстравертууд сайн сонсогч биш. 
Тэд интровертууд шиг тасралтгүй чих тавин сонсож чадахгүй ч энэ нь тэд чихээ бөглөөд сууж байдаг гэсэн үг биш. Тэд заримдаа хэн ч анзаараагүй тэр зүйлийг олж сонссон байдаг. 
5. Экстравртууд шаардамтгай. 
Хэрэв тэд харилцааг маш их шаарддаг гэвэл тэд маш шаардамтгай. Хэрэв тэд ганцаардлыг шаарддаг гэвэл тэднийг бас шаардамтгай болгох уу? 
6. Экстравертууд интровертуудыг өөрчлөхийг хүсдэг. 
Зарим нь бол тийм. Тэд бүгд ингэж боддоггүй. Тэд зүгээр л интровертууд аз жаргалтай байгаа эсэхийг нь ойлгож, туслахыг л хүсдэг. 
7. Экстравертууд дээрэлхүү. 
Тэд өөрсдийгөө тодорхойгүй байдлаар илэрхийлэх хандлагатай. Өөрийгөө ойлгуулахын тулд ямар ч арга хэрэглэж магадгүй. Гэхдээ энэ нь тэднийг хорссон сэдэл агуулсан гэж ойлгож болохгүй. Тэд таныг доромжилж байгаа бол та доромжлуулах зүйлээ өөрөө хийсэн гэсэн үг. 




Интровертуудын талаарх экстравертуудын 7 буруу ойлголт:

1. Интровертуудад нийгмийн харилцаан дээр "тусламж" хэрэгтэй. 
Заавал тийм биш. Интровертууд нийгмийн харилцааг өөрийн арга барилаар, өөрийн цаг хугацаанд шийддэг. Интровертууд орчинг судалж, хаана илүү тохирох вэ гэдгээ хайдаг. Тэдэнд цаг, хугацаа, боломжийг нь олговол нийгмийн харилцааг амжилттай зохицуулах чадвартай. 
2. Интровертууд үдэшлэг, цэнгээнд дургүй. 
Зарим нь тийм, харин ихэнх нь үгүй. Тэд өөрсдийнхөөрөө л цэнгэдэг. Тэд бусдыг харж, ажиглаж, нэг газар суугаад яриа өдсөн хүнтэй ярьж суух дуртай. Тэдний л хэв маяг. 
3. Интровертууд болдог бол экстраверт болохыг хүсдэг. 
Магадгүй зарим нь л ингэж боддог байх. Гэхдээ ихэнх интровертууд өөрийн байгаадаа сэтгэл хангалуун байдаг. 
4. Интровертууд зугаацаж чаддаггүй. 
Худал. Экстравертуудын зугаа гэж боддог зүйл интровертуудын хувьд тийм биш байдаг. Арга зам нь л өөр. Интровертуудын зугаацдаг зүйл олон хүнийг хамардаггүй. Заримдаа зөвхөн өөрөө л байдаг. 
5. Интровертуудыг ярианд татан оруулах хэрэгтэй. 
Тэдэнд зүгээл л цаг, боломжийг л өгөх хэрэгтэй. Интровертууд ярианд шууд үсчин орохдоо тааруухан. Тохирсон үед, тохирсон үгийг хэлэхийг илүүд үздэг. 
6. Интровертууд багийн ажиллагаа муутай. 
Баг олон янзын хүнээс бүрдэх ёстой. Өөрийнхөө чадварыг илэрхийлэх боломж олгоод, үүрэг хариуцлага оногдуулвал тэд маш сайн гүйцэтгэж чадна.
7. Интровертууд удирдах авьяасгүй. 
Судалгаанаас харахад экстравертуудыг бодвол интовертууд манлайлах, удирдахдаа илүү сайн. Яагаад гэвэл тэд баг дотроо өрсөлдөх, илүү гарах гэж хичээдэггүй. Тэдний өөртөө итгэх итгэл нууцхан, даруухан байдаг. Тэд удирдахдаа онгирч, сагсуурдаггүй. 

Setgel.org-оос авав.