Wednesday, April 3, 2013

Экстравертууд болон интровертуудын талаарх ташаа ойлголтууд

Экстравертууд, интровертууд бие биенийхээ талаар буруу ойлголттой байдаг нь ажиглагддаг. Аль нэг нь "сайн", "илүү дээр", "муу" гэсэн зүйл байхгүй. Тиймээс буруу ойлголтуудаа засах хэрэгтэй. Ингэснээр та нөгөө хүнээ илүү ойлгох, бие биенээ нөхөж чадна.

Экстравертуудын талаарх интровертуудын 7 буруу ойлголт:

1. Экстравертууд  бүгд дуу ихтэй, шуугилдсан байдаг. 
Үгүй, үгүй, бас дахин үгүй. Олон интровертууд ингэж хэлж байхыг сонсож байсан байх. Тэдний энэ ойлголтыг үгүйсгэж байна. Тэдний энэ  байдал нь мөн чанар нь биш. Зүгээр л хэв маяг нь.
2. Экстравертууд интровертууд шиг бүтээлч биш. 
Энэ бол салддаггүй буруу ойлголт. Бүтээлч чанар өөрөө өөртөө төвлөрөх үед явагддаг. Харин интровертууд ийм орон зайд илүү их хугацаа зарцуулдаг. Гэхдээ экстравертууд ч гэсэн ингэж төвлөрч чадна. Заримдаа гадаад орчинтой харилцах үед бүтээлч чанар өсөх тохиолдол ч байдаг. 
3. Экстравертууд ганцаараа цагийг өнгөрөөхөөс айдаг. 
Зарим нь ингэж боддог ч бүгд тийм биш юм. Сэтгэлийн зовиураасаа салахын тулд экстравертуудад ч гэсэн ганцаараа байх цагийг гаргах хэрэгтэй болдог. Гэхдээ тэд ийм байдалд ороход их хугацаа зарцуулдаг. 
4. Экстравертууд сайн сонсогч биш. 
Тэд интровертууд шиг тасралтгүй чих тавин сонсож чадахгүй ч энэ нь тэд чихээ бөглөөд сууж байдаг гэсэн үг биш. Тэд заримдаа хэн ч анзаараагүй тэр зүйлийг олж сонссон байдаг. 
5. Экстравртууд шаардамтгай. 
Хэрэв тэд харилцааг маш их шаарддаг гэвэл тэд маш шаардамтгай. Хэрэв тэд ганцаардлыг шаарддаг гэвэл тэднийг бас шаардамтгай болгох уу? 
6. Экстравертууд интровертуудыг өөрчлөхийг хүсдэг. 
Зарим нь бол тийм. Тэд бүгд ингэж боддоггүй. Тэд зүгээр л интровертууд аз жаргалтай байгаа эсэхийг нь ойлгож, туслахыг л хүсдэг. 
7. Экстравертууд дээрэлхүү. 
Тэд өөрсдийгөө тодорхойгүй байдлаар илэрхийлэх хандлагатай. Өөрийгөө ойлгуулахын тулд ямар ч арга хэрэглэж магадгүй. Гэхдээ энэ нь тэднийг хорссон сэдэл агуулсан гэж ойлгож болохгүй. Тэд таныг доромжилж байгаа бол та доромжлуулах зүйлээ өөрөө хийсэн гэсэн үг. 




Интровертуудын талаарх экстравертуудын 7 буруу ойлголт:

1. Интровертуудад нийгмийн харилцаан дээр "тусламж" хэрэгтэй. 
Заавал тийм биш. Интровертууд нийгмийн харилцааг өөрийн арга барилаар, өөрийн цаг хугацаанд шийддэг. Интровертууд орчинг судалж, хаана илүү тохирох вэ гэдгээ хайдаг. Тэдэнд цаг, хугацаа, боломжийг нь олговол нийгмийн харилцааг амжилттай зохицуулах чадвартай. 
2. Интровертууд үдэшлэг, цэнгээнд дургүй. 
Зарим нь тийм, харин ихэнх нь үгүй. Тэд өөрсдийнхөөрөө л цэнгэдэг. Тэд бусдыг харж, ажиглаж, нэг газар суугаад яриа өдсөн хүнтэй ярьж суух дуртай. Тэдний л хэв маяг. 
3. Интровертууд болдог бол экстраверт болохыг хүсдэг. 
Магадгүй зарим нь л ингэж боддог байх. Гэхдээ ихэнх интровертууд өөрийн байгаадаа сэтгэл хангалуун байдаг. 
4. Интровертууд зугаацаж чаддаггүй. 
Худал. Экстравертуудын зугаа гэж боддог зүйл интровертуудын хувьд тийм биш байдаг. Арга зам нь л өөр. Интровертуудын зугаацдаг зүйл олон хүнийг хамардаггүй. Заримдаа зөвхөн өөрөө л байдаг. 
5. Интровертуудыг ярианд татан оруулах хэрэгтэй. 
Тэдэнд зүгээл л цаг, боломжийг л өгөх хэрэгтэй. Интровертууд ярианд шууд үсчин орохдоо тааруухан. Тохирсон үед, тохирсон үгийг хэлэхийг илүүд үздэг. 
6. Интровертууд багийн ажиллагаа муутай. 
Баг олон янзын хүнээс бүрдэх ёстой. Өөрийнхөө чадварыг илэрхийлэх боломж олгоод, үүрэг хариуцлага оногдуулвал тэд маш сайн гүйцэтгэж чадна.
7. Интровертууд удирдах авьяасгүй. 
Судалгаанаас харахад экстравертуудыг бодвол интовертууд манлайлах, удирдахдаа илүү сайн. Яагаад гэвэл тэд баг дотроо өрсөлдөх, илүү гарах гэж хичээдэггүй. Тэдний өөртөө итгэх итгэл нууцхан, даруухан байдаг. Тэд удирдахдаа онгирч, сагсуурдаггүй. 

Setgel.org-оос авав. 

No comments:

Post a Comment