Saturday, April 27, 2013

"Нигүүлслийн карт" буюу "The grace card" кино

Бид үл уучлалын хүлээсэн дор байхад ямар харанхуй амьдрал биднийг хүлж байдгийг, мөн бид уучлах үед, бидний амьдралд гэрэл гэгээ хэрхэн орж ирдэг гэдгийг харуулсан гоё кино. 


Энэ киног анхааралтай үзвэл гол дүрийн цагдаа залуугийн дотор буй гашуун үндсийг харж болно. 


Эцэст нь тэр уучилснаар хэрхэн өөр хүн болж хувирч байгааг энэхүү киноноос харах боломжтой. 


Бусдын уучлал өөр хэн нэгэнд хэрхэн нөлөөлж буйг харж болно.




Та ч бас өөрийн амьдралдаа энэ гайхамшгийг мэдрээрэй. 
Төгс уучлал Есүсээс ирдэг. 




Трэйлэр үзэх-watch trailer

"Христийн зовлон" буюу "The passion of the Christ" кино

Христийн зовлон буюу The passion of the Christ кино нь Мел Гибсон-ны бүтээл бөгөөд, энэхүү кино нь Есүс Христийг загалмайд цовдлогдон нас бараад амилсан Эзэн гэдгийг харуулсан билээ.

  Мел Гибсоны хувийн амьдралыг харвал гэр бүлийн хувьд тийм ч амжилттай нэгэн биш ажээ. Гэхдээ түүнийг сайн аав гэж ярьдаг юм байна лээ. Хэдий тийм ч, тэрээр энэхүү киногоороо Есүс Хрсистийн бидний төлөөх зовлон, тэвчээр, хайрыг сэтгэлдээ мэдрээд зогсохгүй, бусдад ч мэдрүүлж чадсан юм.

  Миний хувьд үзэх дуртай хэсэг бол хамгийн сүүлд Есүс амилаад босоод явж байгаа хэсэг.

  Киногоо Монгол хадмал орчуулгатайгаар үзнэ үү.
The Passion of the Christ- бүтэн үзэх.

Friday, April 19, 2013

"Зэвсэгтэй номлогч" кино



Сем Чилдерс гэдэг пасторын бодит амьдрал дээр тулгуурлан хийгдсэн энэ кино - Уганда, Суданд болж байгаа зэвсэгт мөргөлдөөнд хүүхдүүд хэрхэн дайны золиос болж байгаа тухай, хүүхдүүдийг хамгаалахаар үйлчлэн байгаа америк пасторын тухай сонирхолтой, өрөвдөлтэй, аймшигтай түүхийг өгүүлдэг.

Wednesday, April 3, 2013

Интровертуудын талаар экстравертуудын мэдэх ёстой 7 зүйл "мөн эсрэгээр"

Интроверт найзынхаа талаар экстравертуудын мэдэх ёстой 7 зүйл

1. Бидэнд ганцаараа байх цаг хэрэгтэй байдаг. Үүнийг хүндээр тусгаж авах хэрэггүй. 
2. Бид дуугүй сууж байна гэдэг хэн нэгнийг шүүмжилж байгаа хэрэг биш. Бид зүгээр л дуугүй сууж экстравертуудын үйл хөдлөлийг харж хөгжиж суудаг. 
3. Хэрвээ бид хөгжилтэй байна гэж хэлвэл жинхнээсээ хөгжилтэй байна гэсэн үг. Хэдий та нарт тэгж харагдахгүй байгаа ч гэсэн. 
4. Хэрэв бид үдэшлэгээс эрт яваад өгвөл ядарсны шинж. Дургүйдээ, таалагдахгүй байгаадаа биш. Олон хүмүүстэй харьцахад биднээс их хүч шаарддаг.
5. Биднийг яриулахыг хүсч байгаа бол бидэнд хугацаа өг. Бусдаас давж гарахын тулд бид тэмцдэггүй. Боломж олгохгүй бол дуугаа хураан суудаг. 
6. Бид ганцаардмал биш. Бид шилэмтгий. Биднийг байгаагаар минь хүлээн авдаг хүмүүст бид үнэнч байж чаддаг. 
7. Юу ч биш гэхдээ утас. 




Экстраверт найзынхаа талаар интровертуудын мэдэх ёстой 7 зүйл

1. Интровертуудын талаар тайлбарлаж өгөхөөс нааш экстравертууд тэднийг ойлгохгүй. 
2. Экстравертууд таныг задлаж, чөлөөтэй байлгах гэсэн оролдлого нь таныг залхаах гэсэн ямар ч санаагүй байдаг. 
3. Экстравертууд маш их ярьдаг. Гэхдээ тоо чанарт саад учруулахгүй. Хэрэв тэдний яриаг тэвчээртэй сонсох юм бол сайн, хэрэгтэй зүйлс олон байдаг. 
4. Экстравертууд бидэнд танихгүй хүнтэй нөхөрсөгөөр яриа өрнүүлэх, хэнтэй ч яриа нийлдэг байх чадварт сургаж чадна. Энэ хэрэгтэй чадвар шүү.
5. Тэд хүний бодлыг уншихдаа маруухан. Ямар нэгэн битүү санааг барьж авахдаа муу. Хэлэх гэснээ тэдэнд шууд хэл. 
6. Үдэшлэг дээр тэд чиргүүлтэй машин л гэсэн үг. Таныг чирээд явж чадна. Гэхдээ өөрөө өөрийгөө жолоодох ёстой. 
7. Интроверт шиг экстравертууд дотроо олон янз байдаг. Экстравертууд ч гэсэн хааяа чимээгүй болдог. 

setgel.org-оос авав. 

Экстравертууд болон интровертуудын талаарх ташаа ойлголтууд

Экстравертууд, интровертууд бие биенийхээ талаар буруу ойлголттой байдаг нь ажиглагддаг. Аль нэг нь "сайн", "илүү дээр", "муу" гэсэн зүйл байхгүй. Тиймээс буруу ойлголтуудаа засах хэрэгтэй. Ингэснээр та нөгөө хүнээ илүү ойлгох, бие биенээ нөхөж чадна.

Экстравертуудын талаарх интровертуудын 7 буруу ойлголт:

1. Экстравертууд  бүгд дуу ихтэй, шуугилдсан байдаг. 
Үгүй, үгүй, бас дахин үгүй. Олон интровертууд ингэж хэлж байхыг сонсож байсан байх. Тэдний энэ ойлголтыг үгүйсгэж байна. Тэдний энэ  байдал нь мөн чанар нь биш. Зүгээр л хэв маяг нь.
2. Экстравертууд интровертууд шиг бүтээлч биш. 
Энэ бол салддаггүй буруу ойлголт. Бүтээлч чанар өөрөө өөртөө төвлөрөх үед явагддаг. Харин интровертууд ийм орон зайд илүү их хугацаа зарцуулдаг. Гэхдээ экстравертууд ч гэсэн ингэж төвлөрч чадна. Заримдаа гадаад орчинтой харилцах үед бүтээлч чанар өсөх тохиолдол ч байдаг. 
3. Экстравертууд ганцаараа цагийг өнгөрөөхөөс айдаг. 
Зарим нь ингэж боддог ч бүгд тийм биш юм. Сэтгэлийн зовиураасаа салахын тулд экстравертуудад ч гэсэн ганцаараа байх цагийг гаргах хэрэгтэй болдог. Гэхдээ тэд ийм байдалд ороход их хугацаа зарцуулдаг. 
4. Экстравертууд сайн сонсогч биш. 
Тэд интровертууд шиг тасралтгүй чих тавин сонсож чадахгүй ч энэ нь тэд чихээ бөглөөд сууж байдаг гэсэн үг биш. Тэд заримдаа хэн ч анзаараагүй тэр зүйлийг олж сонссон байдаг. 
5. Экстравртууд шаардамтгай. 
Хэрэв тэд харилцааг маш их шаарддаг гэвэл тэд маш шаардамтгай. Хэрэв тэд ганцаардлыг шаарддаг гэвэл тэднийг бас шаардамтгай болгох уу? 
6. Экстравертууд интровертуудыг өөрчлөхийг хүсдэг. 
Зарим нь бол тийм. Тэд бүгд ингэж боддоггүй. Тэд зүгээр л интровертууд аз жаргалтай байгаа эсэхийг нь ойлгож, туслахыг л хүсдэг. 
7. Экстравертууд дээрэлхүү. 
Тэд өөрсдийгөө тодорхойгүй байдлаар илэрхийлэх хандлагатай. Өөрийгөө ойлгуулахын тулд ямар ч арга хэрэглэж магадгүй. Гэхдээ энэ нь тэднийг хорссон сэдэл агуулсан гэж ойлгож болохгүй. Тэд таныг доромжилж байгаа бол та доромжлуулах зүйлээ өөрөө хийсэн гэсэн үг. 




Интровертуудын талаарх экстравертуудын 7 буруу ойлголт:

1. Интровертуудад нийгмийн харилцаан дээр "тусламж" хэрэгтэй. 
Заавал тийм биш. Интровертууд нийгмийн харилцааг өөрийн арга барилаар, өөрийн цаг хугацаанд шийддэг. Интровертууд орчинг судалж, хаана илүү тохирох вэ гэдгээ хайдаг. Тэдэнд цаг, хугацаа, боломжийг нь олговол нийгмийн харилцааг амжилттай зохицуулах чадвартай. 
2. Интровертууд үдэшлэг, цэнгээнд дургүй. 
Зарим нь тийм, харин ихэнх нь үгүй. Тэд өөрсдийнхөөрөө л цэнгэдэг. Тэд бусдыг харж, ажиглаж, нэг газар суугаад яриа өдсөн хүнтэй ярьж суух дуртай. Тэдний л хэв маяг. 
3. Интровертууд болдог бол экстраверт болохыг хүсдэг. 
Магадгүй зарим нь л ингэж боддог байх. Гэхдээ ихэнх интровертууд өөрийн байгаадаа сэтгэл хангалуун байдаг. 
4. Интровертууд зугаацаж чаддаггүй. 
Худал. Экстравертуудын зугаа гэж боддог зүйл интровертуудын хувьд тийм биш байдаг. Арга зам нь л өөр. Интровертуудын зугаацдаг зүйл олон хүнийг хамардаггүй. Заримдаа зөвхөн өөрөө л байдаг. 
5. Интровертуудыг ярианд татан оруулах хэрэгтэй. 
Тэдэнд зүгээл л цаг, боломжийг л өгөх хэрэгтэй. Интровертууд ярианд шууд үсчин орохдоо тааруухан. Тохирсон үед, тохирсон үгийг хэлэхийг илүүд үздэг. 
6. Интровертууд багийн ажиллагаа муутай. 
Баг олон янзын хүнээс бүрдэх ёстой. Өөрийнхөө чадварыг илэрхийлэх боломж олгоод, үүрэг хариуцлага оногдуулвал тэд маш сайн гүйцэтгэж чадна.
7. Интровертууд удирдах авьяасгүй. 
Судалгаанаас харахад экстравертуудыг бодвол интовертууд манлайлах, удирдахдаа илүү сайн. Яагаад гэвэл тэд баг дотроо өрсөлдөх, илүү гарах гэж хичээдэггүй. Тэдний өөртөө итгэх итгэл нууцхан, даруухан байдаг. Тэд удирдахдаа онгирч, сагсуурдаггүй. 

Setgel.org-оос авав. 

Saturday, March 30, 2013

Зан чанарын дөрвөн төлөв


Дараахь асуултуудын 15-аас дээш асуултанд тийм гэж хариулсан бол та єєрийнхєє зан характерийг олж чадна.
Холерик

1. Тогтворгvй байна хєдлєж гар хурууг орoлддог.
2. Омогтой огцом ууртай.
3. Тэвчээргvй биеэ барьж чаддаггvй.
4. Шийдэмгий санаачлагатай.
5. Зєрvvд
6. Mаргаанд цэцэн дийлэх гэж оролддог
7. Yе vе гэнэтийн vсрэнгvй байдлаар тvргэн ажилладаг
8. Ний нуугvй шулуун шударга
9. Аз турших дуртай
10. Єсєрхєж уурлах нь олон
11. Сэтгэлийн хєдєлгєєнтєй, хэл яриа огцом тvргэн
12. Хэрvvлч зодоонч
13. Бусдын дутагдлыг тэвчиж чаддаггvй.
14. Тvрэмгий дээрэнгvй захирангуй
15. Гар нvvрний хєдєлгєєн их
16. Тvргэн бодож шийддэг
17. Шинэ зvйлд удаан дасдаг
18. Зорилгодоо тууштай хvрдэг
19. Алхаа гишгээ огцом тvргэн
20. Ааш зан тvргэн хувьсаж єєрчлєгддєг.
Сангвиник

1. Хєгжилтэй баяр баясгалантай, чанга хєхєрдєг
2. Эрч хvчтэй ажилсаг
3. Эхлэснээ дуусгахгvй орхих нь элбэг
4.Єєрийгєє хэт vнэлдэг
5. Аливааг тvргэн ойлгож тусгаж авдаг
6. Сониуч тогтвортой.
7. Аливаад зовж шаналах нь бага
8. Ямар ч нєхцєлд амархан дасаж зохицдог
9. Шинэлэг ажилд дуртай
10. Сонирхолгvй юмнаасаа амархан хєндийрч холддог
11. Нэг ажлаас нєгєєд амархан шилжиж зохицдог
12. Зохион байгуулах дуртай
13. Нийтэч , уриалгахан, нэрлэхэж эмээдэггvй
14. Тэсвэртэй тууштай, ажиллах чадвар сайн
15. Нvvр гарын хєдлєгєєн оролцуулан тvргэн чанга ярьдаг
16. Биеэ барьж эзэмдэхдээ сайн
17. Цовоо сэргэлэн ааш зантай
18. Тvргэн унтаж амархан сэрдэг
19. Эмх цэгц муу, Юмыг яарч шийддэг
20.Заримдаа єнгєц хийсвэр шийддэг
Флегматик

1. Эмх журамтай , Нямбай
2. Аливаад ул суурьтай ханддаг
3. Болгоомж бодлготой
4. Хvлээцтэй
5. Хоосон чалчих дургvй , Yг дуу цєєтєй
6. Сэтгэлийн хєдлєгєєн бага, Хэл яриа жигд тогтуун
7. Нvvр гарын хєдлєгєєн бага
8. Удаан ойлгож сайн тогтоодог.
9. Эхлэснээ гvйцээдэг
10. Хvч чадлаа дэмий vрдэггvй
11. Хэвшсэн дэг журмаа хатуу мєрддєг
12. Сэтгэлийн хєдлєгєєнєє барьж чаддаг
13. Сайшаал шvvмжлэлд эмзэг
14. Єєрийгєє дооглох шоолохыг тоодоггvй
15. Сонирхол харьцаа тогтвортой
16. Нэг vйлээс нєгєєд шилжихдээ удаан
17. Хvн бvртэй жигд харьцдаг
18. Шинэ нєхцєлд дасч зохицохдоо бэрхшээдэг
19. Зовлон євчинд тэвчээртэй
20. Уур уцааргvй
Меланхолик

1. Бvрэг ичимхий
2. Шинэ нєхцєлд сандарч тэвддэг
3. Танихгvй хvнээс бишvvрхэж бэрхшээдэг
4. Хvчиндээ итгэхгvй бэрхшээдэг
5. Ганцаардыг амархан давдаг
6. Амжилтгvй зvйлд амархан гутарч, Сэтгэлээр унадаг
7. Бодлогоширч гиеvvрхэх дуртай
8. Амархан ядардаг
9. Хэл яриа сул зєєлєн
10. Ярьж буй хvнийхээ зан тєлєвт зохицдог
11. Єрєвч эмзэг уян сэтгэлтэй
12. Сайшаал шvvмжлжлд мэдрэмтгий
13. єєртєє болон бусдад єндєр шаардлага тавьдаг
14. Хардаж сэрдэх талтай
15. Євчин зовлонд эмзэг
16. Хэт гомдомтгой
17. Бодол саналаа бусадтай хуваалцдаггvй, нийтэч биш
18. Идэвхи санаачилга багатай
19. Дуулгавартай хvлцэнгvй
20. Бусдаар туслуулж єрєвдvvлэх дуртай


Сангвиник : Сайн тал нь нийтэч, эвсэг, цайлган, авхаалжтай, шинэ зvйл рvv тэмvvлдэг. Удаан хугацаагаар оюуны болон биеийн хєдєлмєр хийх чадвартай. Мэдээллийг тvргэн хvлээн авч ойлгодог. Ямар нэг зvйлд дасан зохицохдоо амархан. Хvмvvстэй хэл амаа амархан ололцдог. Жаргал, зовлонг хvлээн авдаг. Мэдрэмтгий сэтгэлийн хєдєлгєєнтэй, алхаа, гишгээ хєнгєн. Сул тал нь саваагvй, хэрэгт дуртай, хvмvvсийн уур дургvйцлийг хvргэдэг. Сониуч, замбараагvй, салан, хєнгємсєг, єнгєц гэх мэт.
Флегматик : Сайн тал нь тэсвэр, тэвчээртэй, хvлээцтэй, буурь суурьтай, юмыг гvнзгий боддог, ойлгож тогтоосон зvйлээ мартдаггvй, хэвшмэл амьдралд дуртай, бодлоготой. Сул тал нь хашир, дасан зохицдоггvй, хvн гуйдаггvй, юмны эвийг олдоггvй, залхуу, шинэ юманд тэмvvлдэггvй, хvлээж авдаггvй. Сэтгэлийн хєдєлгєєн багатай. Хєдєлж яддаг.
Холерик: Сайн тал нь тэсвэр тэвчээр сайн, тvргэн авхаалжтай, шударга, сэтгэлийн хєдєлгєєнтэй, темп сайн, эрч хvчээ дайчлан хийдэг, дайчин, тууштай. Сул тал нь шаралхуу, эв дvй олохдоо муу, харилцаанд нєхцєл байдалд амархан зохицдоггvй, зєрvvд, єєрийнхєєрєє, эв хавгvй, дээрэлхvv, тvрэмгий, зальтай.
Меланхолик : Сайн тал нь хариуцлагтай, нямбай, цэвэрч, vерхэл нєхєрлєл, хайр дурлалд vнэнч, ганцаараа байх дуртай, дуугай дотогшоо зантай. Сул тал нь зєєлєн, намуун, эмзэг, єрєвчхєн, уярамтгай, дуулгавартай, гутрамтгай, аймхай, хулчгар, євчин зовлонд эмзэг.

Thursday, January 3, 2013

Миний дотор явагдаж буй эдгэрэл

Би ээжийнхээ анхны хүүхэд нь. Намайг ээжийнхээ хэвлийд 5 сартай байхад аав ээж хоёрын харьцаа хөндийрч эхэлсэн гэнэ лээ. Ээж маань жирэмсний  үеийн 280 хоногийн 200 өдөр нь уйлсан гэж нэг удаа ярьж байсан. Ээжээс би яагаад төрсөн эцгээс маань салсан юм бэ гэж асуухад "Намайг хайрладаггүй байсан, намайг халамжилдаггүй байсан, намайг тоодоггүй байсан" гэж хэлсэн. Ээжийн энэ шарх миний дотор ч байгааг би олж харсан юм.
Би хүнтэй сууж салаагүй л дээ. Харин явдаг байсан цуглаанаасаа яваад өгсөн. Яагаад гэвэл тэд намайг хайрлаагүй, намайг халамжлаагүй, намайг тоогоогүй. Тэр цуглаан жижиг цуглаан л даа. Надаас бусад нь гэр бүлтэй хүмүүс байсан. Би ганцаараа ганц бие болохоор хүссэн хүсээгүй орхигддог л юм байна лээ. Гэр бүлтэй хүмүүс нь хоорондоо найзалцгаагаад намайг тоохгүй байгаагаа өөрсдөө ч анзаараагүй байх л даа.

Учралаар шархалж, учралаар эдгэнэ

Миний Монголд байхдаа явдаг байсан цуглаан их олон хүнтэй. Ямартаа л би 3 жил явахдаа цуглааныхаа пастортай гурван удаа л тааралдаад мэндэлж үзсэн. Дөнгөж анх тэр цуглаанд явж эхэлж байхад би дотроо "Энэ пастор  ганган машинд сууж ирээд лекц тавьчихаад ганган машиндаа суугаад яваад өгдөг, энэ хүн цуглааны пастор биш, Улсын Их Хурлын гишүүн юм байхдаа" гэж боддог байлаа. Нэг өглөө би өглөөний залбиралд суухаар очиход тэр пастор маань өглөөний залбиралыг хөтөлж байв. Тэр үед пастор маань уйлаад "Би сайн пастор байж чадаагүй бол намайг уучлаарай" гэж хэлэх үед би пастораа уучилсан юм даа. Дахиж тэр пасторынхаа талаар сөрөг бодол тээхээ больсон.
Солонгост ирээд явсан цуглаан маань пасторгүй цуглаан байлаа. Харин одоо явж байгаа цуглаан маань пастортай цуглаан. Бас миний утсан дээр пасторын маань утасны дугаар тэмдэглээстэй байгаа. Би хүссэн үедээ залгаад ярьж чадна. Бас над шиг эмэгтэй хүн болохоор санаа зоволгүй юм ярьж болно. Би энэ цуглаанд ирээд анх удаагаа пастортайгаа удаан хамт байж үзсэн. Нэг бол хөндий хүйтэн хойд эцэг шиг танихгүй пастор биш, нэг бол намайг гээд нэг ч удаа ирээгүй төрсөн эцэг шиг минь байхгүй пастор биш, харин миний хажууд байж, намайг хайрлаж байгаа пастор маань миний эдгэрэл болж байгаа.

Дарангуйлагч

Саяхан "The Dictator" гэдэг нэртэй кино үзлээ. Дарангуйлагч гэсэн утгатай үг юм байна. Бага наснаасаа сонсож өссөн нэг үг гэнэт санаанд маань орсон юм. "Та нар жаахан диктатуртай байгаач" гэсэн аавын үргэлж хэлдэг үг. Тухайн үедээ энэ үгийг эмх замбараатай байх гэсэн утгатай үг гэж ойлгож байсан юм. Гэтэл дарангуйлал дор хүлцэнгүй байгаач гэсэн утгатай үг байсан юм байна шдээ. Дарангуйлагч дарангуйлагчийг төрүүлдэг гэдэг. Би өөрийгөө дарангуйлагч гэж боддоггүй байлаа. Харин өөрийнхөө үйлдэж буй зүйлсийг ажиглаад би өөрийгөө аймшигтай дарангуйлагч болохоо олж харсан юм. Хамт амьдардаг Вьетнам охин маань хувийн төлөвшил муутай. Алхам болгонд нь би ингэ, тэг гэж зааж зааварлана. Сүүлдээ тэр надад дургүй болж, миний үгийг сонссон ч сонсоогүй юм шиг царайлдаг боллоо. Миний хэлж байгаа үгийг даруу зүрхээр дуулгавартайгаар хүлээж авахуулах гэж би хүчлэнэ. Сүүлдээ би өөрийгөө түүнийг өөрийнхөө хүслээр амьдруулах гэж хичээж буй дарангуйлагч болохоо ойлгосон юм. 




Би арван жилд сурдаг байсан үед. Хэддүгээр ангид байснаа санахгүй байна. Манай гэрт хамаатны нэг охин нэгдүгээр ангид сурахаар хөдөөнөөс хот руу ирсэн юм. Хамаатныхаа гэрт амьдарч буй 6 настай бяцхан охин хааяа худал ярьчихдаг байлаа. Би үүнийг нь болиулах гэж нэг удаа тэр бяцхан охиныг хойшоогоо савж унатал нь алгадсан юм. 
Би өөрийгөө ажиглаад дарангуйлагч хүний хүсэл нь юу болохыг мэдсэн юм. 
Тэдний хүсэл бол өөрийнх нь удирдлаган дор байдаг хүмүүс өөрөөс нь айх ёстой, эмээсэн зүрх сэтгэлээр харьцах ёстой, өөрийг нь үл тоомсорлож болохгүй, хэлсэн үгэнд нь орох ёстой. Хэрэв дуулгавартай байхгүй бол маш их уурлан хатуу шийтгэж, шанг нь өгнө.


3 настай байхдаа ааваасаа хагацсан залуу

Нэг залуу надтай утсаар танилцъя гээд, би ч зөвшөөрлөө. Тэр их яриа залуу байсан болохоор хувийнх нь амьдралыг асууж, сонжиж үзлээ. Юугаа ч нуулгүй, илэн далангүй ярьж байгаа нь надад завшаантай хэрэг болсон юм. Тэр залууг 3 настай байхад аав нь ээжээс нь салаад явчихсан, тэгээд ээж нь өөр хүнтэй суугаад багаасаа эмээ өвөө дээрээ өссөн болохоор ээжтэйгээ дотно биш, хойд аавтайгаа бол бүр ч харьцдаггүй. өвөөгөө аав шигээ бодож өссөн гэж байсан. Харин би түүнээс төрсөн ааваа мэдэх үү? гэж асуухад нэг удаа л хүнээр заалгаж холоос харж байсан гэж хэллээ. Тэгээд би түүнээс аавтайгаа уулзахыг хүсдэг үү? гэж асуухад "Арван жилд байхдаа аавыгаа зодох юмсан гэж боддог байсан, харин одоо бол ааваараа тэврүүлээд уйлах юмсан гэж боддог. Аавын халуун тэврийг мэдэрмээр байна" гэж хэлсэн юм. Энэ үгийг сонсоод би нулимсаа барьж чадаагүй. Азаар би утсаар ярьж байсан болохоор миний уйлахыг тэр мэдээгүй л дээ.