Saturday, September 8, 2012

Хосууд бие биенийхээ эдгээгч нь байдаг.

Шинээр гэр бүл болж байгаа хоёр хос бие биенийхээ эдгээгч нь байдаг. Хүүхэд насандаа авч чадаагүй хайр, халамжаа шинэхэн хосоосоо авсанаар тэр хүний дотор эдгэрэл явагддаг байна. Тиймээс хоёр хос өөрсдийгөө эдгээгч гэдгээ санаж явах хэрэгтэй. Бие биенээ улам илүү таниж мэдэх тусам өнгөрсөн үеийн шархыг нь эдгээж өгөх хэрэгтэй. Хаягдсан шарх байвал, хэзээ ч хаяхгүй гэдгээ ойлгуул. Үл тоогдсон шарх байвал, өөрт нь ямар их үнэ цэнэтэй хүн болохыг нь мэдрүүл. Хүчирхийллийн шарх байгаа бол эелдэг зөөлөн ханд. Үгний шарх байгаа бол үгээр урамшуулан босго. Хэн нэгэн хүнд гомдсон байвал гомдлын үгийг нь сайн сонсож өг. Сонсохдоо зөвхөн чихээрээ биш, зүрх сэтгэлээсээ сонсож өгөөрэй.Хэн нэгэн өөрт нь итгэдэггүй гэвэл хамгийн их итгэж найддаг хүн бол чи гэж ойлгуулаарай.


1 comment:

  1. Нээрээ хосууд бие биенээ хайраар эдгээдэг шүү. Дараачийн бичлэгийг чинь тэсэн ядаг хүлээж байна*-*

    ReplyDelete